Нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-20 18:15:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 150 сая төгрөгийн санхүүжилтээр өвөлжилт хүндрэлтэй сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн зудын гамшигт өртөн өвөлжилт хүндрээд байгаа сумдын малчид, оторчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн анхны тусламжийн багц, малын тэжээл хүргэн өгөх ажээ.  Энэхүү тусламжийг хоёр ангилан үзүүлэх юм. Отрын бүс нутаг болох Алтай, Дарви, Хөхморьт, Баян-Уул сум болон бусад суманд оторлон өвөлжиж буй 500 малчин өрхөд эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, анхан шатны тусламжийн багц, хүнсний дэмжлэг үзүүлэх юм. Харин өвөлжилт хүндэрсэн Жаргалан, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цогт, Эрдэнэ, Чандмана, Есөнбулаг, Шарга, Халиун зэрэг 10 сумын малчдад малын олон найрлагат шимт тэжээл олгоно хэмээн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа танилцууллаа.

Энэхүү арга хэмжээг энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10 хүртэл хугацаанд аймаг, сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулна гэв.



Холбоотой мэдээ