"Хүүхдийн төмөр замын цогцолбор"-ыг Дарханд байгуулна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-20 18:18:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлаар Дарханд "Хүүхдийн төмөр замын цогцолбор байгуулах" асуудлаар талууд харилцан санал солилцов.

Энэхүү “Хүүхдийн төмөр замын цогцолбор”-ыг Монголд анх удаа барихаар бэлтгэл хэсэгтээ яригдаж байгаа бөгөөд залуусын хот, хүүхэд багачуудын соёл амралтын хүрээлэнг түшиглэн байгуулах санаачилга гарчээ.

УБТЗ ХНН-ийн ажлын хэсгийн гаргасан анхны зураг төсөвт "Хүүхдийн төмөр замын цогцолбор"-ыг "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-д байгуулах бөгөөд 2.3 км урттай төмөр зам барихаар төсөөлжээ. Уг ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг 2020 оны 9 дүгээр сард байгуулсан юм. Энэ удаагийн цахим хурлаар талуудын хариуцсан ажил ямар түвшинд байгаа, цаашид юунд анхаарахад чиглэгдсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цогцолборын ажлыг эхлүүлэх өдрийг товлохоор боллоо.

 

Холбоотой мэдээ