ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" төрөх газарт амаржсан, коронавирусний халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд иргэд ихэд бухимдсан. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ноцтой алдаа гаргаж өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Улмаар өчигдөр төв талбайд иргэдийн тайван жагсаал болсон бөгөөд дээрх асуудалтай холбоотойгоор НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.