Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт хоёр автокамер байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-21 15:33:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг дахь Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт нутагшиж, амьдарч буй амьтдын тоо толгойд хяналт тавих зорилгоор хоёр автокамер байрлуулжээ.

Мөн тус цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид хамтран энэ сарын 19-ний өдөр зэрлэг ан амьтдын биотеникийн арга хэмжээнд зориулан өвс, хужир тараан байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү ажлыг хийхдээ БЦГ-ын Мойлт гуу, Ивцэг, Бумбат зэрэг газарт нийт найман боодол өвс, 150 кг хужир тараан байршуулжээ. 

Холбоотой мэдээ