Иргэдээ татан авч байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-22 15:50:59
altantogos

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажлыг энэ сарын 22-23-нд зохион байгуулахаар болж, иргэд орон нутагтаа ирэх хүсэлтээ гаргажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 370 хүн хүсэлт гарган бүртгүүлснээс 280  нь тусгай автобусаар 90 хүн нь хувийн унаагаар ирнэ гэдгээ мэдэгдээд байгаа ажээ. 

Аймгийн Онцгой комиссоос тусгай автобусаар ирэх хүмүүстэй нэг бүрчлэн холбогдон автобусны хуваарилалтыг хийж байгаа бөгөөд иргэдийн хувьд утас нь холбогдохгүй байх, PCR шинжилгээг хугацаа тулган өгснөөс хариу хүлээгдэх, автобусны хуваарь зөрчих зэрэг хүндрэл үүсч байгааг анхааруулж байна.

Тусгай автобусаар ирсэн иргэд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган долоо хоног гэрийн ажиглалтад байх ёстой юм.  

Холбоотой мэдээ