Энэ сарын 26-наас хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-23 23:08:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 24, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Мөн 26-наас хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 23-ны 20.00 цагаас 24-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Бүх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Мөн энэ сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25-нд ихэнх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 7-12 метр. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 26-наас шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.  

Холбоотой мэдээ