СЭЛЭНГЭ: Хүннү гүрний үеийн түүх соёлын дурсгалт олдвор

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2025-04-18 13:57:02

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үзмэрүүдээс байгаль экологи, археологи, үнэт металл үзмэрүүд хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байна.

 

Тодруулбал, 2200-гаад жилийн өмнө хүннү гүрний үеийн түүх,, соёлын дурсгалт 2.2 м өндөртэй хүний араг яс, адууны ястайгаа олдсон олдвор юм.

 

Зөвхөн яс нь ийм өндөр байгаа юм чинь тухайн хүн хэр зэрэг өндөр байсан нь сонирхолтой. Энэ нь 40 гаруй насны 2.2 м өндөртэй эрэгтэй хүний араг яс. Хажуудах нь түүний унаж явсан морь юм. Энэхүү 2 олдвор хамтдаа олдсон байна. 

 

Хүннү гүрэн нь манай тооллоос 200 жилийн өмнөх үе юм. Тиймээс энэхүү олдвор нь МНӨ 200 жилийн өмнө буюу одоогоос 2224 жилийн өмнө амьдарч байсан хүн буюу адууны яс болох нь тогтоогджээ.

 

Энэхүү олдворыг Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 1991 онд олжээ.

Холбоотой мэдээ