Төгрөг, Баянгол сумын малчдад хүчит тэжээл хүргэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-25 12:59:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Баянгол, Төгрөг суманд ажиллалаа. Засгийн газраас олгож буй хүчит тэжээлийг тус сумдад хүргэж өгөхийн хамт малчдын санал хүсэлтийг сонсов.

Өвөрхангай аймагт 2019 оны жилийн эцсийн мал тооллогод үндэслэж, 16500 гаруй малчин өрхөд 4100 тн хүчит тэжээлийг олгохоос 931 тн тэжээлийг тээвэрлэн авчраад байна. Төгрөг сумын 589 малчин өрхөөс 270 гаруй нь, Баянгол сумын 858 малчин өрхөөс 350-иад өрх хүчит тэжээлийг эхний ээлжинд аваад байна.

Малчидтай уулзах уулзалтын үеэр УИХ-ын Г.Ганболд хэлэхдээ “Махны экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд махны экспортыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх тал дээр онцгой анхаарч ажиллана. Гадаад руу мах экспортлоход малчдын гар дээрээс 4500-аар аваад БНХАУ-ын Эрээн хотод 32 мянгаар зарж байна. Дундаа шат дамжлага ихтэй учраас ийм үнийн зөрүү гараад байгаа. Тиймээс махны квот гэх зүйлийг байхгүй болгоно” хэмээлээ. 

Холбоотой мэдээ