Аймгийн шилдгийн шилдэг ААН-ээр "Их Номгон" худалдааны төв шалгарлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-26 12:32:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбарын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр “Их Номгон” худалдааны төвийг аймгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулжээ.
“Их Номгон” худалдааны төв нь “Ковид - 19” халдварт цар тахлын хүндрэлтэй үед худалдаа үйлчилгээний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдэд чанартай хүнс, бараа бүтээгдэхүүнээр үйлчилж, ажлын байрыг хэвээр хадгалснаас гадна шинээр салбар байгуулж, ажлын байрны орон тоог нэмэгдүүлсэн байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татаварын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын хэмжээнд 2020 оны шилдэг НӨАТ төлөгчөөр шалгарсан зэрэг амжилтуудыг нь үндэслэн “ENTREPRENEUR-2020” Шилдгийн шилдэг ААН-ээр тодруулжээ.
Шагналыг “Их Номгон” худалдааны төвийн захирал Ц.Рэгзэдмаад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, МҮХАҮТ-ын салбарын тэргүүлэгчдийн хамт энэ сарын 25-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардуулан, баяр хүргэлээ.
Холбоотой мэдээ