Ирэх сарын 3 хүртэл иргэдийг татан авна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-26 13:40:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх хүсэлт тавьсан иргэдийг нэгдсэн журмаар татан авах ажлыг ирэх 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Учир нь сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор Сүхбаатар аймаг руу ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор 700 орчим иргэн ирэхээр бүртгүүлжээ.  

Эхний ээлжийн автобуснууд Улаанбаатар хотод очсон. Маргааш буюу 27-ны өдөр зургаан автобусаар иргэд ирэх аж. 

Холбоотой мэдээ