“Facebook” Нетаньяхугийн чат-ботыг хаажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-26 14:15:56

ТЕЛЬ-АВИВ. /Calcalist/. Коронавирусний вакцин хийлгээгүй 60-аас дээш насны иргэдийнхээ мэдээллийг цуглуулах гэж оролдсонтой холбогдуулан “Facebook” компани Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн чат-бот хуудсыг хаажээ.


"Манай нууцлалын бодлогын дагуу хэрэглэгчдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг хүссэн эсвэл хуваалцсан контент тараахыг бид зөвшөөрөхгүй" гэж “Facebook” компани мэдэгдэлдээ тэмдэглэжээ. Израилын Ерөнхий сайдын чат-ботыг долоо хоногийн хугацаагаар хаасан байна.


Нетаньяхугийн нийтлэлийн зорилго нь "60-аас дээш насны хүмүүсийг вакцинд хамрагдахыг уриалан дуудах байсан" гэж “Ликуд” намын хэвлэлийн алба мэдээлжээ.


"Ерөнхий сайд иргэн бүрийг вакцинд хамрагдах боломжоор хангаж өгсөн тул бид хүн бүрийг вакцинд хамрагдахыг уриалж байна" гэж “Ликуд” намын хэвлэлийн алба мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ