Иргэд тусгаарлах байранд байх сонирхолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-27 17:05:32

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд оруулж, байр хоолны зардлыг өөрсдөөс нь гаргуулах шийдвэр хэрэгжиж байгаа. Гэвч тусгаарлах байранд мөнгө төлж байрлахад эдийн засгийн хүндрэлтэй байна гэдэг гомдлыг иргэд ихээр гаргаж байгаа аж. Иймээс тусгаарлах байрны төлбөр төлөх боломжгүй тохиолдолд бусадтай харилцаанд орохгүй, тусгаарлах байраа бэлдсэн байх гэдэг шаардлагыг аймгийн Онцгой комиссоос тавьж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг гэр бүлийн гишүүдээс тусад нь өөрсдийн бэлдэж, мэргэжлийн байгууллагад шалгуулсан байранд ганцааранг нь оруулж байгаа аж. Шаардлага хангаагүй тохиолдолд аймгийн Онцгой комиссоос бэлдсэн тусгаарлах байранд байрлуулах юм байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Увс аймгийн 500 орчим иргэн нийтийн тээврийн 9 автобусаар болон хувийн унаагаар ирж байна.

Хэдийгээр иргэд Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэхэд коронавирусний халдваргүй гэж гарсан боловч Ховд аймагт болсон үйл явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй тул хаана хаанаа хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулсаар байгаа юм.

Холбоотой мэдээ