Сүхбаатар сум Улаан загалмайн хороотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-30 10:31:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын Улаан загалмайн хорооны Анхан шатны хорооны тэргүүн Г.Амарбаясгалан, Сэлэнгэ аймгийн Улаан загалмай хорооны дарга Ц.Ганчулуун нар 2021 онд хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцон гэрээнд гарын үсэг зуржээ.  

Улаан загалмайн хороо нь хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлж, эмзэг байдалд байгаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд голлох чиглэлтэй ажиллаж, төрдөө нэмэлт хүч болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг сайн дурын идэвхтнүүдэд түшиглэн явуулдаг хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм.

Монгол Улсын үндсэн хуульд хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг. Энэ ч утгаараа Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал цаашид 80 гаруй жилийн түүхтэй хүмүүнлэгийн байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж, Улаан загалмайн хорооны хүмүүнлэгийн үйлсийн үйл ажиллагааг сумын хэмжээндээ эрчимтэй хөгжүүлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ