"Ээлтэй Мөрөн" хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-01 10:02:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаан баасан гарагт болж, Мөрөн сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Ээлтэй Мөрөн”  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

 

 “Ээлтэй Мөрөн” хөтөлбөрт “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, иргэндээ ээлтэй хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ухаалаг засаглалын бодлого, эко хөгжлийн бодлого гэсэн 5 бодлогын хүрээнд 34 зорилт, 133 арга хэмжээ тусгагдсан байна.

 

Тус хөтөлбөрийг Засгийн газраас баталсан бодлогын хүрээнд боловсруулж, хуулийн хугацаанд Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж санал дүгнэлт авсан. Мөн иргэд, Төрийн бус байгууллага болон төрийн байгууллагуудаас цахимаар санал авч тусгасан гэдгийг Засаг дарга Б.Батбаяр хэлж байлаа.


Холбоотой мэдээ