Улсын бүртгэлийн системийг цахимжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-02 11:46:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон аймгийн хэмжээнд иргэний бүртгэлийн системийг цахимжуулах ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын үндсэн зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шат дамжлагыг цөөрүүлэхэд чиглэж байгаа аж. Эл ажлын хүрээнд өнгөрсөн онд аймгийн хөрөнгө оруулалтаар 16 суманд бүртгэлийн цахим төхөөрөмжийг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Харин энэ онд үлдсэн Баруунбүрэн сум болон таван тосгонд сүлжээ тавих ажлыг хийх гэнэ. Үлдсэн тосгодын нэг болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ ажлыг хийж эхэлжээ. Ийнхүү нэгдсэн сулжээнд холбогдсоноор иргэд мэдээлэл, лавлагаа авах зэрэг бүхий л үйлчилгээг орон нутагтаа цаашилбал тосгоноосоо авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ