Сүхбаатар сумаас гарах, нэвтрэн орох зөвшөөрлийг өдөр бүр олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-03 16:51:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссын шийдвэрээр өдөр бүр сумаас гарах, орох нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Энэхүү зөвшөөрлийг сумын ЗДТГ болон багийн Засаг дарга нар тухай бүрт нь олгож байгаа ажээ.

Тодруулбал Улаанбаатар хот болон бусад аймаг, хот руу PCR шинжилгээний хариуг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтрэх зөвшөөрөл олгох гэнэ. Харин Сэлэнгэ аймгийн бусад сум руу эрүүл мэндийн асуумжийн хуудас бөглүүлэн зорчих юм. Тус зөвшөөрлийг авахдаа дараах материалыг бүрдүүлэх ажээ. Үүнд:

Сэлэнгэ аймаг доторх сумдад зорчихдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зорчих иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар болон эрүүл мэндийн асуумжийг бөглөх юм. Харин Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хот болон бусад сум руу шатахуун, хүнс, эм хангамж нийлүүлэх болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа юм байна. 

Холбоотой мэдээ