Нэгдсэн эмнэлэг лавлагаа мэдээллийн 75072828 дугаарын утсыг ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-03 19:03:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах лавлагаа мэдээллийн 75072828 дугаарын утсыг ажиллуулж байна.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн хүлээгдлийг бууруулах, лавлагаа үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Түүнчлэн дугаар харгалзахгүй цаг товлох, эмчийн зөвлөгөө авах үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгч хүлээгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болжээ. Хөдөө орон нутаг болон аймгийн төвийн үйлчлүүлэгч нар утсаар цаг товлодог болсноор хугацаа алдалгүй эмнэлгийн үйлчилгээг авах, өөрийн цаг завыг зохицуулах давуу талтайг онцолсон юм.


Холбоотой мэдээ