Улаанбаатар хотоос ирж байгаа иргэн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Улаанбаатар хотоос ирж байгаа иргэн бүрээс
түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж эхэллээ.
“Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрээр энэхүү ажлыг эхлүүлж, “Шаамар-6” пост дээр энэ сарын 4-нөөс зохион байгуулж байна. Пост дээр ажиллах шинжилгээний багийг аймгийн Эрүүл мэндийн газраас томилон ажиллуулж байна. Халдварын эрсдэл өндөртэй бүсээс ирж буй иргэд шинжилгээ сөрөг гарсан хэмээн тайвширч болохгүй. Тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдөж, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа.
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
1 өдөр
Улаанбаатар