Японы агаарын тээврийн компани хуучин хувцсаар үйлдвэрлэсэн био түлшээр онгоцоо цэнэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-02-05 13:04:25

ТОКИО. /NHK/. Японы агаарын тээврийн Japan Airlines (JAL) компани нисэх онгоцны шатахуунд хуучин хувцсаар үйлдвэрлэсэн био түлш ашиглаж эхэлжээ.


Ийм түлшээр цэнэглэсэн нисэх онгоцоор Токио-Фүкоүкү чиглэлд зорчигч тээвэрлэсэн байна. 


Ердийн түлшнээс хамаагүй бага утаа ялгаруулдаг эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгохын тулд “Japan Airlines” Японы өөр нэг компанитай хамтарч ажилласныг онцолжээ. Компаниуд 250 мянган ширхэг хуучин хувцсаар хөвөн даавуу үйлдвэрлэсэн байна. Дараа нь исэлдүүлэх болон бусад процессыг ашиглан эцсийн бүтээгдэхүүн гаргаж авсан нь олон улсын стандартад нийцсэн Японы анхны био реактив түлш юм.


JAL компани Японд био түлш тасралтгүй нийлүүлэхийн тулд дотоодын компаниудтайгаа нягт хамтрах ажиллахыг зорьж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ