Үндэсний гвардын цэргүүдийг байрлуулахад их хэмжээний мөнгө зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-05 13:38:21

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Капитолд болсон эмх замбараагүй байдлын дараа Вашингтонд Үндэсний гвардын 25 мянган цэргийг байрлуулахын тулд Засгийн газар хамгийн багадаа 480 сая ам.долларын зардал гаргажээ.  


Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ зардалд эмх замбараагүй байдал дэгдсэн өдөр Капитол руу нэмж отрядуудыг илгээхэд гаргасан зардал багтаагүй аж.  


Аюулгүй байдлыг хангахаар Вашингтон руу илгээсэн Үндэсний гвардын цэргүүдийг хэр удаан байлгах шаардлагатай байна төдий хугацаанд байлгасан тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга Жон Кирби өмнө нь мэдэгдсэн байна.


Үндэсний гвард нь АНУ-ын Хуурай зам, Агаарын цэргийн хүчний онцгой байдлын үед дайчлагддаг зохион байгуулалттай цэргийн нөөц юм.

Холбоотой мэдээ