“Мод үржүүлгийн газар” –аа сургууль, цэцэрлэгүүдийн сургалтад ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-08 14:08:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн найман иргэн “Мод үржүүлгийн газар” байгууллаа. Тэд мод үржүүлгийн талбайдаа сургууль цэцэрлэгүүдтэй хамтарч биологийн хичээл явуулах гэнэ.

Тэд “Ногоон төгөл” бүлэг байгуулж үүний хүрээнд дээрх ажлыг хийжээ. Тус бүлэг өөрсдийн эзэмшлийн хоёр га талбайг хашаажуулж үүнийхээ 1.2 га талбайд нь 9 нэр төрлийн 2000 гаруй мод тарьжээ. Тарьсан модны дийлэнх нь  чацаргана, үхрийн нүд, мойл жимснийх бөгөөд хоёр  жилийн дараагаас жимсээ хурааж борлуулах гэнэ. Үлдсэн 0.8 га  талбайд  хүлэмж байгуулах гэнэ. Тэндээ үрээр мод бойжуулж  ойн нөхөн сэргээлтэд ашиглах ажээ.

Цаашид айл бүрийн хашааг тарьмал модоор хашаажуулах зорилттой гэнэ.

                                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ