Халдвартын тасагт 3 иргэнийг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-08 18:54:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 3 иргэнийг тусгаарласан байна.

Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн жолоочийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан учраас тусгаарлажээ. Хамт явсан туслах жолоочийн шинжилгээ сөрөг гарсан боловч PCR шинжилгээний хариу гартал тусгаарлах аж. Мөн Намнангийн ард хяналтын пост дээр ажиллаж байсан нэг төрийн албан хаагчийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул Орхон аймагт PCR шинжилгээнд явуулсан бөгөөд хариу өнөө орой гарна. Тус аймаг иргэдээ татан авч эхэлсэн, голомттой бүс нутгаас олон иргэн ирж байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ