Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн дунд өдөрлөг зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-08 15:41:02

Оюутолгойн ХХК-ийн ОНХХэлтэс, ЗДТГ-ын нийгмийн халамжийн хэлтэстэй хамтран тодорхой чиглэлийн дагуу улирал бүр төрөл бүрийн арга хэмжээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэмжээнд зохион байгуулдаг ажээ. Энэ чиглэлийнхээ дагуу өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэн оролцсон тэмцээн уралдааныг зохион байгууллаа. 

Энэ үеэр олс таталт, чанга шивнээ, бөмбөг түлхэлт зэрэг сонирхолтой хөгжөөнт тоглоом шаагай наадгайг зэргээр нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ.

Ханбогд сумын иргэн Д.Дорждэрэм, Б.Дүнжиймаа нарын хүүхдүүдээс эдгээр иргэдэд сэтгэлийн дэм үзүүлж  100 гаруй мянган төгрөгийн хандив өгч, үдийн цай хоолоор үйлчилсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар өөрслийгөө нийгмээс тусгаарладаг эдгээр иргэнийг ийнхүү амьдралаа гэгээлгээр харахад нь дэмжлэг үзүүлж, мөн нийгэмдээ өөрсдөө үйлэх сэдлийг төрүүлэх үүднээс тухайн арга хэмжээг улирал тутамд зохион байгуулж байхаар болсон аж.

“Цаашид гурван талт ярилцлага зохион байгуулж төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомын, урлагийн арга хэмжээг тодорхой хөтөлбөрийн дагуу зохион явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 8 дугаар сард эдгээр иргэдийнхээ дунд урлагийн тоглолт зохион байгуулна. Эндээсээ шилдгүүдээ тодруулан 12 дугаар сард Гала тоглолт тоглох юм. Тоглолтынхоо орлогыг амьдралын түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулахаар төлөвлөж байна” хэмээн  зохион байгуулагчид ярилаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй  60 гаруй  иргэн байдаг юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ