Сүхбаатар аймгийн сагсчид "Үндэсний лиг-2016" тэмцээний аваргаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-08 15:41:23

21 аймгийн сагсан бөмбөгийн үндэсний лигийн анхдугаар тэмцээнд Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн баг тамирчид амжилттай оролцож цомыг нь авч чадлаа.

2016 оны 4 сарын 16-наас 6 сарын 5-ны хооронд үргэлжилсэн тус тэмцээнд аймаг болгоны  шигшээ багууд оролцож өрсөлджээ. 21 аймгийн шилдгүүдтэй өрсөлдөж Аварга болж чадсан баг тамирчдаа Сүхбаатарчууд хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Энэ бол Сүхбаатар аймгийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд сагсан бөмбөгийн спортоор гаргаж буй хамгийн том амжилт юм.

Хоёр жилийн өмнө сагсан бөмбөг сонирхогч хэсэг залуус нэгдэн Сүхбаатар аймгийнхаа шигшээ багийг байгуулж байсан бол тэд өдгөө Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын хамгийн хүчтэй өрсөлдөгч багийн нэг болж чаджээ.

Сүхбаатарын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тамирчдын хувьд оюутан, ажилтан гээд нас насны хүмүүс байдаг учир тогтмол Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилтаа хийдэг. Одоо тэд Монголын бүх ард түмний спартакиадад оролцох юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ