Хөвсгөлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 495,1 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-10 11:51:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд нэг тэрбум төгрөгийг олгохоор болж иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулсан байна. Тус аймгийн иргэд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төслийг ирүүлснээс 7 төслийг шалгаруулж 495,1 сая төгрөгийг олгосон гэдгийг аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тодруулбал, Мөрөн сумын "Хөвсгөл дээвэр" ХХК-ийн захирал Ж.Цогтбаатар хүлэмжийн чиглэлээр 50 сая, Цагааннуур сумын "Уудам эх" ХХК-ийн захирал Б.Чулуунбаатар жимс жимсгэнийн чиглэлээр 30 сая, Мөрөн сумын "Октаэдра" компанийн захирал Б.Болор-Эрдэнэ сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд 70 сая төгрөг олгосон байна. Мөн Мөрөн сумын "Бест чанар" ХХК-ийн захирал Б.Түмэн-Аюуш малын дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 60 сая, "Өгөөж нэмэх" ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ ногооны зоорь 198,3 сая, Тариалан сумын "Хоргын өндөр" нөхөрлөлийн Э.Нарандаваад чацаргана боловсруулах 44,8 сая, Хатгал тосгоны "Төсөөлөл ирээдүй" ХХК-ийн захирал Я.Отгонбаяр амралтын газрын ариун цэврийн газар төсөлд 42 саяыг тус тус олгожээ.   

 

Холбоотой мэдээ