Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчны сэдэвт хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-11 13:05:18

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт цахим хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, “Нээлттэй Нийгэм Форум” ТББ, Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-тэй хамтран энэ сарын 10-нд зохион байгууллаа.


Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Засгийн Газраас санаачлан "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга буюу "Нийтийн мэдээллийн тухай хууль", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" болон "Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль", "Цахим гарын үсгийн тухай хууль" зэрэг хууль тогтоомжуудыг шинэчилэн найруулахаар болсон билээ. 


Үүний дагуу ХЗДХЯ-наас хуулийн төслийг боловсруулж, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтээс санал авах зорилгоор энэхүү цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ