Жүдо бөхийн ордны нээлт болов

ОРОН НУТАГТ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 14:04:06

Япон улсын засгийн газрын  соёлын хөтөлбөрийн санхүүжилтээр жүдо бөхийн ордны нээлт энэ сарын 27-нд Ховд хотноо боллоо.

Ховд аймгийн Спортын ордны дэргэд болсон жүдо бөхийн барилдааны бэлтгэлийн өргөөний нээлтийн ёслолд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн, Ховдын хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Японы ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан хэлтсийн дарга Ямагото Хиго, Монгол Улсын спортын гавьяат тамирчин Р.Даваадалай, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, засаг дарга Д.Цэвээнравдан нар оролцлоо.

Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс төслийн санхүүжилтийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, Монголын Жудо бөхийн холбоо, Ховд аймгийн Хөгжлийн Төлөө сан хамтран Баруун бүсийн Жудо бөхийн бэлтгэлийн төвийг ашиглалтанд оруулж байгаа аж. 

Ховд төдийгүй баруун бүсийн хэмжээний жүдо бөхийн ордонтой болсон үйл явдалд зориулж   хүнд жингийн Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ  сарын 26-27 хооронд Ховд аймгийн Спортын ордонд  боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд