315 айлын орон сууцны барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-09 13:22:24
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг буюу 7 дугаар хороололд барьж буй  315 айлын орон сууцны барилга санхүүжилтгүйн улмаас саатжээ.

Үүнийг  Төрийн Орон сууцны корпорацийн хөрөнгөөр барих бөгөөд  өнгөрсөн онд шавийг нь тавьж 5 блок бүхий  байр барихаар болсон. Нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс өнөөдрийн байдлаар таван байрны цутгамалын ажил дуусч, дээвэр болон дотоод засал нь үлджээ. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нэг ч санхүүжилт ирээгүй тул барилгын ажил зогссон байна. Мөн уг барилгын ажилд төрийн байгууллагууд хяналт тавихгүй байна гэж Барилгын зөвлөх инженер Б.Оюун хэллээ. Иймд тэрээр өөрөө хяналт тавьж байгаа гэлээ. Дээрх 315 айлын орон сууц нь шав тавьсанаас хойш 16 сарын дараа ашиглалтад орох ёстой байсан юм.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ