Энэ зун таван цэцэрлэг ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Боловсрол, Соёлын газрын даргын тушаалаар энэ зун таван цэцэрлэг ажиллана. Цэцэрлэг тус бүрт хоёр анги нээнэ.
Зуны цэцэрлэг өдрийн 5000 төгрөгийн төлбөртэй. Энэ нь өнгөрсөн оныхоос хямд байгаа гэж БСГ-ын мэргэжилтэн Л.Тайвантуул хэллээ. Зуны улиралд төрийн цэцэрлэгүүд ажиллахгүйгээс болж эцэг, эхчүүд хүүхдүүээ гэрт нь цоожилж үлдээх, хараа хяналтгүй орхих, ах, эгчээр нь дүүг нь асруулах зэргээс болж хүүхдүүд халуун усанд түлэгдэх, бэртэх тохиолдол цөөнгүй гардаг. Иймд зуны цэцэрлэгийг энэ сарын наймнаас хоёр сарын хугацаатай ажиллуулж эхэллээ. Эл арга хэмжээг 2014 оноос эхэлж явуулж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ