Байгууллагуудад “Талархал” хадгалуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-18 10:51:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил "Ковид-19" халдварын эрсдэлтэй нүүр тулан 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа зарим байгууллагад Талархал” хадгалуулав.

Өнгөрөгч 2020 он монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж, түүнийг таслан зогсоохын тулд цаг мөч бүртэй уралдан ажилласаар байгаа. Энэхүү хүнд үеийг Сэлэнгэ аймгийн иргэд хамтын хүчээр даван туулах их зорилгын өмнө хичээн зүтгэж байна. Энэ ч үүднээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил цар тахлын аюулыг таслан зогсоох, амар тайван нийгмийг бүрдүүлэх улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг байгууллага хамт олноороо шуурхай хэрэгжүүлэн чиг үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлан манлайлж байгаа байгууллагуудад “Талархал” хадгалууллаа. Үүнд аймгийн ЗӨСТ, ЭМГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ШШГГ, МХГ, Гааль, ХЦ-ийн 0101-р анги, ХЦ-ийн 0243-р анги зэрэг олон байгууллага талархал хүлээн авлаа.

Холбоотой мэдээ