Монгол, Туркийн бизнес эрхлэгчид цахимаар уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-18 08:55:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүсийн цахим уулзалт “Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр болох талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. 

Ирэх сарын 2-нд болох тус уулзалтыг МҮХАҮТ, Турк улсын Гадаад эдийн засгийн хамтын харилцааны байгууллага (DEIK)-тэй хамтран зохион байгуулах аж. Мөн Монгол улс дахь Туркийн ЭСЯ, Анкара дахь Монгол Улсын ЭСЯ хамтран оролцох аж. 

Уулзалтаар Туркийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авна. Туркийн тал барилга, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эмчилгээ оношилгоо, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа уламжилж байна. 


Холбоотой мэдээ