Ажил хайж байгаа иргэдийн 43,8 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-18 18:54:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн захад бүртгэлтэй идэвхтэй ажил хайж буй 489 иргэн байна.

Үүний 43,8 хувийг эмэгтэйчүүд, 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлж байна. Ажил хайж байгаа иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 315 хүнээр буюу 39,2 хувиар буурчээ. Тухайн сард 84 хүн шинээр бүртгүүлсэн бол 94 хүн хасагдаж, 11 хүн ажилд оржээ. Нийт ажил хайж байгаа иргэдийн 57,3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 21,3 хувь дээд боловсролтой байгаа юм.  


Холбоотой мэдээ