Отроор 5.2 сая толгой мал хаваржиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-22 09:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт  хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад  анхаарч  холбогдох арга хэмжээг авч эхлээд байна.

Энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад аймагт буюу Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2  сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.
 Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх
зорилгоор тэжээл импортлох 50 гаруй ААН-тэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох гэрээ байгуулаад байна. Ингэснээр 2021 оны мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм

Холбоотой мэдээ