Уянгын номоо уншигчиддаа өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-10 02:08:56

Залуу найрагч Б.Жанаатын «Хун шувууд буцаад ирэхэд» яруу найргийн шинэ номын нээлт өчигдөр Баян-Өлгий аймгийн Төв номын санд болов.

Нээлтийн үеэр яруу найрагч Б.Жанаат хоёрдахь эмхэтгэл нь болох энэ номноосоо уянгын шүлгүүдээсээ уншиж, номоо гаргахад хандив өргөн, тусламж өгсөн хүмүүст талархал дэвшүүлэв.

Тэр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийгэм ухааны багшаар ажиллан энэ төв дээрээ залуу зохиолчдын дугуйлан ажиллуулж байгаа бөгөөд түүний шавь нар багшдаа зориулсан шүлгүүдээ энэ өдөр уншиж сонирхууллаа.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ