Аймгуудад эхний ээлжинд вакцинжуулах иргэдийн судалгааг гаргаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-23 14:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлж хүн амаа дархлаажуулах вакцинжуулалт өнөөдөр манай улсад эхэлж буйтай холбогдуулан аймаг, орон нутагт мөн вакцинжуулалтад бэлтгэж эхэллээ.

Тодруулбал, аймгууд эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдах иргэдийнхээ нарийвчилсан судалгааг гаргаж байна. Энд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд орж байгаа юм. Дараагийн ээлжинд вакцинжуулалтад хамрагдах тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын судалгаа орох юм. Түүнчлэн архаг хууч өвчтэй болон өндөр настан, зорилтот бүлгийн иргэдийн судалгааг гаргаж байна. 


Бэлтгэл ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс явуулж буй вакцины хадгалалт, хамгаалалт, вакцинжуулах арга аргачлал, нөөцийг болон байр савыг бэлдэх зэрэг бэлтгэл ажлыг хангах талын цахим сургалтад эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан мэргэшүүлж байна. Одоогоор аймгуудад вакциныг хуваарилж эхлээгүй байна. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ