Малын хорогдол 73 мянгад хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-10 11:03:29

Дорноговь аймагт одоогийн байдлаар 470 орчим мянган эх мал төллөснөөс 460 орчим мянган төл мэнд бойжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Зургадугаар сарын 09-ний байдлаар төл бойжилт 98 хувьтай байгаа аж. Харин тавдугаар сарын сүүлчээр орсон ширүүн, хүйтэн борооны улмаас 18 мянга орчим мал хорогдсон бөгөөд аймгийн хэмжээнд нийт малын хорогдол 73 мянга орчим болжээ.

Харин тус аймгийн хэмжээнд мал төллөлт 65 орчим хувьд хүрч, төл бойжилт 98 хувьтай явж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ