Хууль бус тор илрүүлж, 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-25 12:47:48

Ховд /МОНЦАМЭ/. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас хууль бусаар загас агнах зөрчил гарч болзошгүй хоёр цэгт хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын явцад буюу энэ сарын 23-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас барих зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй зургаан ширхэг загасны торыг илрүүлэн татав.

Улмаар 109 ширхэг алтайн сугас, дөрвөн ширхэг монгол хадран нийт 113 ширхэг загасыг нууранд нь буцаан тавьжээ.


Энэ чиглэлд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тусгай хуваарийн дагуу тогтмол ажиллаж буй.  

Холбоотой мэдээ