Улаанбаатараас ирэх иргэдийг өнөөдрөөс татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-01 20:20:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирэх хүсэлтээ өгч бүртгүүлсэн 1100 гаруй иргэнийг татан авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулна. 

Иргэдийн 800 гаруй нь нийтийн тээврээр ирэхээр хүсэлт гаргасан аж. Үлдсэн нь хувийн унаагаар ирэхээр мэдэгджээ. Бүртгүүлсэн иргэдийг татаж дууссаны дараа үлдсэн иргэдийг дахин Smartdarkhan.com цахим хаягаар бүртгэж татан авах ажээ.

Улаанбаатар хотоос ирэх иргэд 72 цагийн PCR шинжилгээтэй байх ба эрүүл мэндийн шалтгаантай, 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрийн албан хаагч, ахмад настнуудаас үнэ төлбөргүй, бусад иргэнээс өөрсдийнх нь зардлаар түргэвчилсэн шинжилгээ авна. Иргэд долоо хоног гэртээ тусгаарлагдаад долоо дахь хоногт нь PCR шинжилгээг үнэ төлбөргүй өгөх аж. Хариу нь /сөрөг/ гарсны дараа нийгмийн харилцаанд оролцоно. 

Холбоотой мэдээ