Ховд аймгийн Музейн сан хөмрөгт хадгалж буй зарим үзмэрийг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-09 11:34:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгт хадгалж буй зарим үзмэрийг танилцуулж байна.


 Чулуун уур, нухуур

Хэмжээ: Өндөр 14 см, голдоч 17см

Жин: 6190 гр

Онцлог: Боржин чулуу

Он цаг: Неолитын үе.

Энэхүү үзмэр нь үр тариа болон жимс боловсруулах зориулалтай. Ховд аймгийн Музейн цуглуулгад 1960 онд бүртгэгджээ.

 

Чулуун уур

Хэмжээ :Өндөр 10 см, диаметр 18.6

Жин: 6545 гр.

Онцлог: Боржин чулуу

Зориулалт: Үр тариа болон жимс боловсруулах

Он цаг: Неолитын үе.


Үр тариа цайруулах самбар чулуу, чулуун элдүүр


Хэмжээ: Самбар чулууны тухайд урт  39 см, өргөн нь 17см. Харин чулуун элдүүр нь урт 31 см, өргөн 7 см

Олдсон газар: Ховд аймаг Чандмань сум

Тус үзмэрийг үр тариа боловсруулах, няцлах зориуалалтаар хэрэглэж байжээ. Музейн сан хөмрөгт 1919 онд бүртгэгдсэн байна.


Хүрэл сүх


Хэмжээ: Урт 13 см, Өргөн 6 см

Жин: 680 гр

Онцлог: Хүрэл цутгамал

Он цаг: Хүрлийн үе.

Тус үзмэр нь дайн байлдаан болон ан агнуур хийх зориулалттай. Ховд аймгийн Музейд 1950 оноос эхлэн хадгалж буй.


Хүрэл ооль 

Хэмжээ: Урт 26 см, Өргөн 5.3 см

Жин: 200 гр

Онцлог: Хүрэл цутгамал

 Он цаг: Хүрлийн үе.

Тус үзмэр нь дайн байлдаан болон ан агнуур хийх зориулалттай аж. Ховд аймгийн Музейд 1950 оноос эхлэн хадгалж байна. 

Тус байгууллага үзмэр, цуглуулгынхаа талаарх судалгааг тогтмол, үе шаттай зохион байгуулдаг аж. 

Холбоотой мэдээ