Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-05 19:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газарт жендэрийн мэдрэмжтэй, үндэсний санхүүжилтийн стратеги боловсруулахад дэмжин ажиллаж байна. Энэхүү стратегийг боловсруулахдаа хөгжлийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх боломжууд, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг онцгой анхаарч байна гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Илэйн Конкиевич онцолж байна. 

Тэрээр Монголын Хөрөнгийн биржээс өнөөдөр зохион байгуулсан "Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” үйл ажиллагаанд оролцохдоо дээрх үгийг хэлсэн юм. Энэ ажиллагааг бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилгоор олон улсын хөрөнгийн биржүүд "Эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулдаг байна. Манай улсад 5 дахь жилдээ болж байна. 


"Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” үйл ажиллагаанд мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа нар оролцож жендерийн эрх тэгш байдлын төлөө нэгдэж, Монголын Хөрөнгийн биржийн 6424 дэх арилжааг нээсэн юм.  


Холбоотой мэдээ