Орон нутгийн удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-07 21:49:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Говь-Алтай аймаг дахь салбараас жил бүр Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний баярын өдрөөр орон нутгийн удирдлагуудтай хамтран “Зангиагүй уулзалт” зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Засаг даргын зөвлөх Д.Батбилэг нар албаны бусад хүмүүсийн хамт хүрэлцэн ирж орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн салбарын ахмад, дунд, шинэ үеийн ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Уулзалтаар аймгийн сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал болоод цаашид ямар бодлого баримтлан хамтран ажиллах тухай ярилцлаа.  
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад баяр хүргэж, цаашид ард иргэдийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ биелүүлэхэд нь орон нутгийн удирдлагуудын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Говь-Алтай аймаг дахь салбар нь 14 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнөөдрийн байдлаар МҮОНР, “Алтайн мэдээ” сонин, “Миний нутаг”, “Алтай” телевизүүд Алтайн ард иргэддээ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.
Холбоотой мэдээ