Сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр сурталчилгаагаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ийн сонгуулийн сурталчилгаа эхэлж буй бөгөөд 498 хүн энэ удаагийн сонгуульд өрсөлдөх юм.
Тэгвэл Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам өнөөдөр Тусгаар тогтнолын их танхимд морин цагт нээлтээ хийсэн бол Ардчилсан нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурлаараа 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Харин МАХН “Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгалд” уриатайгаар сурталчилгаа хийж байна. Улс төрийн хүчний хамгийн залуу нам бол Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл юм. Тус нам энэ удаагийн сонгуульд “Ард түмний итгэл найдвар цэвэр төр” гэсэн уриатайгаар оролцож байна. Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс 44 нэр дэвшигч нэр дэвшиж байна.
Б.Заяа