Булган аймгийн шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Булган хангайн хөгжлийн төлөө сан”, Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн шилдэг есөн эмэгтэйг шалгарууллаа.
“Манлайлагч эмэгтэй”-гээр Булган сумын соёлын ордны эрхлэгч Ц.Энхтуяа, “Төрийн
түшээ эмэгтэй”-гээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч Г.Болормааг
шалгаруулжээ. Мөн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн эмч Ө.Эрдэнэчимэгийг эрүүл
мэнд, Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Ц.Дэмбэрэлмааг
боловсрол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч З.Ууганцэцэгийг
хууль, хүчний, аймгийн хөгжимт жүжгийн
театрын дуучин П.Золзаяаг соёл урлаг, аймгийн Стандартчлал хэмжил зүйн хэлтсийн
архив, бичиг хэргийн эрхлэгч М.Оюунтуяаг төрийн үйлчилгээ, Булган сумын нэгдүгээр
сургуулийн нийгмийн ажилтан Л.Чимэдсүрэнг нийгмийн салбарын шилдэг эмэгтэй, Сэлэнгэ
сумын санхүүгийн албаны дарга Т.Лхагвасүрэн шилдэг санхүүч эмэгтэйгээр шалгарууллаа
гэж “Булган хангайн хөгжлийн төлөө” сангаас мэдээллээ.