Цахилгааны аюулгүй байдлаа хангахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-10 11:44:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор Эрчим хүч" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хэрэглэгчийн ахуйн цахилгааны аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна. Тодруулбал, он гарсаар Амчуулын чиглэл, Хөх толгой, Төв, Арван мянгатын чиглэлийн хэрэглэгчдийн 0,4кВ-ын нэгдсэн щитэд үзлэг шалгалт хийж, эвдэрсэн цүү цоож, халалт өгсөн тоноглолд засвар үйлчилгээг хийжээ.

Ийнхүү гадна асуудлыг шийдсэн бөгөөд нийт хэрэглэгчдийг стандартын бус, олон залгаатай оруулгын кабелиа солиулахыг анхаарууллаа. Мөн цаг агаар дулаарч, газар гэсэн, цас мөс хайлж эхэлснээс гадна сургууль, цэцэрлэг орсон тул орон гэрээ эзэнгүй үлдээж буйтай холбогдуулан иргэдээ илүү сонор сэрэмжтэй байхыг сануулав.

Мөн цахилгааны аюул гарч болзошгүй байдал ажиглагдвал 75107070, 89229922 дугаарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүслээ.

Холбоотой мэдээ