Төрийн албаны шалгалтыг 335 иргэн өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-09 16:20:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн цахимаар бүртгүүлсэн байна.

Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулах юм.

Өвөрхангай аймагт тус шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12, 13-ны өдөр Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр цахим бүртгэлд хамрагдсан иргэд 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авах ёстой аж.


Холбоотой мэдээ