Энэ жил сургууль, цэцэрлэгийн 11 барилгыг шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн 31.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлыг хийнэ.
Тодруулбал, төрийн байгууллагын барилга 7, сургуулийн барилга 7, цэцэрлэг 4, дотуур байр 1, соёлын барилга 3-ыг тус тус шинээр барих ба Хархорин, Сант, Төгрөг суманд гэрэлтүүлэг, тохижилт, цэвэр усны хангамжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ. Мөн зам гүүр, худаг усны байгууламжийг барих, ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөөд байна.
Орон нутгийн төсвөөр уламжлалтын эмнэлэг, төрийн албан хаагчдын албан хэрэгцээний байр, Нийгмийн эрүүл мэндийн төвийн агуулахыг шинээр барьж байгуулах ба Дэлгэрэх голын голдирлыг засах ажлыг үргэлжлүүлэн хийх аж.