Дундговь аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-14 17:41:37
altantogos

Дцндговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дундговь аймгийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20, зарим үед секундэд 30 метр хүрч, байгалийн аюултай үзэгдэл болж байна.
Сайнцагаан суманд 14.00 цагийн орчмоос эхлэн тас харанхуй нөмөрч, цахилгаан тасарсан байна. Шуурга өнөө шөнөдөө аймгийн зүүн хэсгээр шуурч, баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед маш хүчтэй шуурахыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
УЦУОШТ-ийн мэдээлснээр хүчтэй салхи, шороон шуурганы дараа их хүйтрэлт болох тул малчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Энэхүү байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Багануур-Чойрын 220 кВ-ын агаарын шугам, Улаанбаатар-Сонгинын 220 кВ-ын агаарын шугам хамгаалалтаараа тасарсан тул Дундговийн хоёр талын тэжээлийн цахилгаан эрчим хүчний хангамж тасраад байгаа аж.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал, салхины хурд 27-30м/с хүрч байгаа тул шуурга намдтал засвар хийх боломж муу байгааг Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбараас мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ