Банкуудаас ирүүлсэн 4.5 сая ам.доллар худалдан авах саналыг биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-15 10:02:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өнгөрсөн 7 хоногт арилжааны банкууд 4.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк дээрх саналыг 100 хувь биелүүлэн ялгаатай ханшаар нийлүүлэв. 

Мөн өнгөрсөн мягмар гарагт гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн боловч Монголбанк тухайн өдрийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. 

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог. “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг. 

“Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг хэлнэ.


Холбоотой мэдээ