Шалгалтад оролцогчдын 20 гаруй хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-15 15:08:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 12, 13-ны өдөр Баянхонгор аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулав. 

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдээс 246 иргэн хуваарийн дагуу шалгалтдаа оролцож, 40 иргэн ирээгүй байна. Ийнхүү шалгуулагчдаас эхний өдөр 20 иргэн, удаах өдөр 35 иргэн тэнцжээ. 

Шалгалтын үеэр ямар нэг зөрчил, гомдол гараагүйг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймгийн салбар зөвлөлийн дарга М.Өнөржаргал мэдээлэв.

ТАЕШ-ыг зохион байгуулах комиссыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав ахалж, УБХ-ийн дарга Ц.Мөнхжаргал, Төрийн аудитын дарга Б.Мөнхбат нар бүрэлдэхүүнд нь ажилласан байна. Тус комисс камерын хяналтаар шалгалтын үйл явцыг хянаж, холбогдох журам зааврыг мөрдүүлэн ажиллажээ.

Холбоотой мэдээ