"Хөвсгөл", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-15 18:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийг биржид өнөөдөр энгийн арилжаагаар 48 ХК-ийн 1,056,016,728.62 төгрөгийн үнийн дүн бүхий 2.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөвсгөл" (HVL+15.00%) болон "Дархан нэхий" ХК (NEH+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-14.95%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML-8.82%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 564,673 нэгж эрхийг нийт 130.4 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.73 хувиар өсөж, 34045.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,613,089,870,296.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ